Намын удирдлагууд тасралтгүй хуралдаж, ямар шийдвэр гаргахаа хэлэлцэж байна. Ч.Гансүх сайдыгаа хорьж, намынхаа харьяаллын албан тушаалтнуудыг хорьж, Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын гишүүдээ "ангуучлах" болсон нь Ардчилсан Намын нэр хүндийг олон түмний дунд унагасан.
Дээр нь амьдрал ахуй дордож, улс орон өр ширэнд баригдсан нь 2016 оны сонгуулийн дүнд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаад АН-ын удирдлагууд санаа зовохоос аргагүй болсон. Тиймээс ч намын даргын хувьд З.Энхболд хүчтэй дуугарч эхэлсэн. Харин сүүлийн өдрүүдэд болсон АН-ын удирдлагын хуралд Ц.Элбэгдорж бараалхаж "Намын эв нэгдлээ хангая" хэмээн гишүүдээ уриалан дуудсан мэдээлэл байна.
Монгол улсын ерөнхийлөгч, өөрийг нь ерөнхийлөгчид дэвшүүлсэн улс төрийн намдаа ийнхүү тал зассаныг улс төр судлаачид буруутгахгүй байна. Тэр жилийн дараа ерөнхийлөгчийн сэнтийнээс бууна. Тэр үед хэнийг бараадах нь тодорхой гэж үзэх нэгэн байна. Тураг ядрахаараа бэлээ Хүн ядрахаараа төрлөө гэдэг шиг, түүнийг өдий зэрэгт хүргэсэн намаа л бараадна гэдэгт эргэлзэхгүй хэсэг нийгэмд бий ажээ.
Тоймч Д.ГАНТУЛГА