“НЭГ ХОРОМ” ЖАГСААЛД 1000 ХҮҮХЭД, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО

2019-03-29  

Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 2019.03.29-ний өдрөөс 2019.04.05-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгуулж эхэллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь Хүн-Зам-Тээврийн хэрэгсэл-Орчин гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд нийт бүртгэгдэж буй ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гарч байна гэсэн судалгаа байна.

Хүний олноос замбараагүйтэл бий болдог бус хүмүүс өөрсдөө дур зоргоороо байж, хууль дүрмээ баримталдаггүйн улмаас замбараагүй байдал үүсдэг бөгөөд нэг хормын анхаарал болгоомжгүй, дүрэм зөрчсөн үйлдэл хүнд ямар аюул учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, тэдэнд замын хөдөлгөөний сахилга, соёл, зөв дадлыг хэвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аяныг зохион байгуулж байна.

Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхдүүд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд  оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсаж явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор оролцохыг уриаллаа.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд Жүр үр бэйкери, Өгөөж ХХК, АПУ ХХК, TESO ХХК, Хүүхдийн Dream box телевиз зэрэг байгууллагууд хүүхэд багачууд болон замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож байгаа иргэдэд нэрийн бүтээгдэхүүнээс бэлэглэх, зөвлөмж, санамж сэрэмжлүүлэг тараах зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Аяны хүрээнд “Нэг хором”-ыг сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэдийг болон бусад байгууллага, аж ахуй нэгжийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

 

 

 

ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?