ПОРОШЕНКО: ОРОС УЛС УКРАЙНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ӨНӨӨДӨР ДУУСГАХ ГЭЖ ЯАРЧ БАЙНА

2019-04-01  

Украйны ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болох нь тодорхой болж байна. Урьдчилан дүн ингэж дүгнэхэд хүргэжээ. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатанд өрсөлдөнө.

Хамгийн их саналыг Зеленский 30,7, Порошенко 18,6 хувийг Монголын цагаар шөнийн 02.30-д авсан байсан. Юлия Тимошенко 13,9% авч гуравт жагссан байна.

-Оросууд яарч байна. Өнөөдөр сонгуулийг дуусгах санаархал нь бүтсэнгүй. Урьд нь өмнө, Кремлийн ордонд л Украйны ерөнхийлөгч хэн болох, Украйны ард түмний сонголтыг хийдэг байснаа санагалзаж байна. Тийм зүйл өнөөдөр тохиолдохгүй. Дараагийн шатны сонгуулийн наана Донбасс хот дахь Украйн иргэдийн асуудлыг нэг мөр шийдэх хөтөлбөр дэвшүүлж байна. Зеленский бол Кремлийн төлөөлөгч гэж Порошенко өрсөлдөгч рүүгээ илэрхий довтолсон мэдэгдлийг хийлээ. Тэрбээр гол өрсөлдөгч Зеленскийг Украйны ард түмний дайсан гэж харагдуулах анхны мессежийг олон нийтэд цацлаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:П.Поршенко Америкчуудын кибр довтолгооны мэргэжилтэнгүүдийг ашиглахыг л хүсч байх шивдээ 2019-04-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?