VIDEO CALL ХИЙНЭ ГЭХ ЛУЙВРААС БОЛГООМЖИЛ

2019-04-02  

VIDEO CALL ХИЙНЭ ГЭХ ЛУЙВРААС БОЛГООМЖИЛ

Фэйсбүүк орчинд садар самууныг сурталчилсан группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “#Video call хийнэ”, “#Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл хийдэг тодорхой эрхэлсэн ажилгүй “Д” гэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны #Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байна.

Уг этгээд нь урьдчилгаа хэлбэрээр хохирогчоос 10.000–40.000 төгрөг авч видео дуудлага хийнэ гэж #залилдаг, мөн харилцах явцдаа олж авсан мэдээллээ #барьцаалж мөнгө нэхдэг, мөнгө өгөхгүй бол гэр бүл, найз нөхөд рүү нь мэдээллийг нь олон нийтийн сүлжээгээр тараана гэх зэргээр #заналхийлж 100.000-300.000 төгрөгийг бусдаас авч байсан талаараа мэдүүлсэн.

Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас #анхааруулж байна

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ккк:ямар т1 ийм юманд итгэж мөнгө шилжүүлдэг байнаа 2019-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?