БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 27-Р ХОРООНЫ 70 ГАРУЙ ИРГЭД УСАНД ДУНД АМЬДАРЧ БАЙНА

2019-04-04  

Баянзүрх дүүргийн 27-р хорооны айл өрхүүд усанд автжээ. 2018 онд зам гүүрэн байгууламж барихаар "Мотор сервис" компани шалгарч ажлаа эхэлсэн байдаг. Гэвч тус компани Сэлбэ голын гольдролыг шороогоор хааснаас болж, айлуудын хөрснөөс ус ундарч гарах болсон байна.

Үүний улмаас 70 гаруй айл өрх эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар тус хорооны засаг дарга Л.Батдэлгэр бидэнд мэдээллээ.

"Мотор сервис" компанид хорооны удирдлагууд нөхцөл байдлаа хэлсэн боловч манайхаас болоогүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд өдийг хүртэл анхаарахгүй байснаар усны гарц нэмэгдэх болсон байна. Биднийг очих үер айлуудын хашаа нурж, байшинд ан цав гарсан байдалтай байлаа. 

Аливаа ажлыг эхлүүлэхдээ хөрсний судалгаа болон усны судлыг судалж үзсэний үндсэн дээр хийх ёстой атал дур мэдэн голын гольдролыг өөрчилсөн нь хачирхалтай. 

Бид энэ талаар та бүхэндээ "Зам зуурын хөөрөлдөөн" нэвтрүүлгээрээ дэлгэрэнгүй хүргэх болно.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?