АВТОБУСНЫ ЗОГСООЛ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ БҮРЭН ШИНЭЧИЛЖ САЙЖРУУЛНА

2019-04-05  

Өвлийн улиралд автобусны цонх цантсанаас зорчигчид зогсоолын баримжаагүй болох, зогсоолоо андуурч буух зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор зогсоолыг дуу хоолойгоор зарлан мэдээлэх автомат төхөөрөмж системийг Нийслэлийн Тээврийн Газрын санаачлага, "Улаанбаатар Смарт Карт” ХХК-ны захиалгаар “Эхо МН” ХХК-ны Монгол инженерүүд гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн.

Системийг бүрэн нэвтрүүлж ажиллахад гадаад болон дотоод олон хүчин зүйлээс шалтгаасан саатал доголдол үүссэн бөгөөд үүнийг шийдвэрлэх зорилгоор тасралтгүй судалгаа, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд зогсоолыг ойлгомжгүй зарлах, тасалдалтай зарлах, зарлах үед шуум үүсэх зэрэг асуудлуудыг үе шаттайгаар арилгаж системийг сайжруулан ажиллаж байгаа билээ.

Цаашид тус үйлчилгээг жигдрүүлэх, дахин доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зогсоол зарлан мэдээлэх төхөөрөмжийг сайжруулсан шинэ төхөөрөмжөөр бүрэн сольж шинэчлэх ажлыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 5 сард багтаан дуусахаар ажиллаж байна.

Ингэснээр цаашид зогсоол зарлахтай холбоотой доголдол саатал бүрэн арилж иргэд нийтийн тээвийн хэрэгслээр ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

 
 
Эх сурвалж: "УЛААНБААТАР СМАРТ КАРТ" ХХК

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ ?