ӨНӨӨ МАРГААШДАА БАРУУН, ТӨВ БОЛОН ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРНА

2019-04-06  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад хэсгээр 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө  бүх нутгаар 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас, цас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.

 

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?