ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “1 ХОРОМ” АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-08  

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг энэ оны 03 дугаар сард Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй зохион байгууллаа.

Аяны хүрээнд “Нэг хором” аяны талаарх мэдээллийг давхардсан тоогоор 153 телевизийн зочны цаг, мэдээний хөтөлбөр, өглөө хөтөлбөр болон бусад телевизийн нэвтрүүлгээр 174 удаа 110 алба хаагч, радиогийн шууд эфирээр 90 удаа, өдөр тутмын 3 сонин, 68 сайтанд ярилцлага өгч хуулийг сурталчилсан.

“Нэг хором” аяны хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Ub palace”-ийн концертийн их танхимд их дээд сургуулиудын 4000 гаруй оюутан залуусыг хамруулсан “Ухаалаг залуус-Амьдрал аварна” сэдэвт уулзалтыг зохион байгуулж, сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар, Ардын жүжигчин Н.Сувд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Оюунболд, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, “Хөрөнгө оруулалтын фирм”-ийн захирал Гаррэт Вилсон, Гавьяат жүжигчин Н.Ариунболд, “Faro” сургалтын төвийн багш Б.Идэр-Од, “Бат солюшн парнерс” компанийн удирдах зөвлөлийн дарга В.Ганзориг нар оролцож “Ухаалаг залуус-Амьдрал аварна” уриаг дэвшүүлж ажилласан.

Мөн “Ub palace”-ийн концертийн их танхимд “Ухаалаг залуус-Амьдрал аварна” сэдэвт 2 дахь удаагийн хэлэлцүүлгийг 03 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулж Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Скаутын Холбоо, ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны 4500 гаруй сурагч, Монгол Улсын гавъяат жүжигчин П.Эрдэнэзаан, топ модель Д.Пүрэвсүрэн, Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмнэлэгийн газрын дарга А.Амгаланболд, залуу үеийн төлөөлөгч О.Зундуйдорж, сэтгүүлч Л.Одзаяа,  Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Том-Үжин академийн үүсгэн байгуулагч Б.Батжин, Mesmerism entertainment  үүсгэн байгуулагч Д.Ганцогт, Лантуун дохио төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарыг оролцуулан “Нэг хором” аянд нэгдэж “Ухаалаг залуус-Амьдрал аварна” уриалгыг дэвшүүлсэн.

Аяны хүрээнд цагдаагийн 42 байгууллагын 9906 алба хаагч, Төрийн 667 байгууллага, төрийн бус 258 байгууллага, аж ахуйн нэгж байгууллага 2458-ийг хамруулж, 936 сургалт, 72 зөвөлгөөн, 33 өдөрлөг, 49 тэмцээнийг Их дээд, ерөнхий боловсролын сургууль, Монголын мотоциклчидын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын оюутны холбоо, сагсан бөмбөгийн холбоо, хөлбөмбөгийн холбоо зэрэг урлаг соёл, олны танил нийт 124,554 иргэд “Нэг хором” аянд нэгдэж хамрагдан ажилласан.

“Нэг хором” аяны хүрээнд  богино хэмжээний 45 видео шторк, 15 анимейшин, 2 дуу хийж телевизүүдэд хамтран ажиллахаар албан бичгээр бичлэгийг хүргүүлэн өдөр бүр давхардсан тоогоор 32  удаа гаргуулж, хүний биед халдахгүй, уур бухимдлаа 1 хором тэвчих, зурагт хуудас 76.265, санамж сэрэмжлүүлэг 14.883, гарын авлага 6450 ширхэгийг иргэдэд тарааж, 1049 лед, 277 хулдаасан самбаруудыг тодорхой газруудад байршуулан, мэдээ, мэдээлэл, контентыг инстаграм, твиттер, фэйсбүүкт оруулсаныг давхардсан тоогоор 10.195.099 хүн үзсэн байна

Монгол улсын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор“Нэг хором” аяны хүрээнд улсын хэмжээнд 3024 аж ахуй нэгж байгууллага шалгасанаас 232 зөрчлийг илрүүлж 171 байгууллагад хуульд зааснаар хариуцлага тооцож, гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар 1263 албан мэдэгдэл өгсөнөөс 755 мэдэгдлийн хариуг авч, 527 мэдэгдлийг газар дээр нь шалгаж ажилласан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2019 оны 03 дугаар сарын 31-ны өдөр “Нэг хором” арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн үзүүлбэр, дугуйн үзүүлбэр, хөлбөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулж ажилласан.

Сарын хугацаанд зохион явуулсан “Нэг хором” аяныг дүгнэхэд богино хэмжээний кино, шторкууд, хууль эрх зүйн мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх яриа таниулга нэвтрүүлэг иргэдэд хүрч тэдний хуулийн мэдлэг, ухамсарт нөлөөлж “Нэг хором уураа тэвчье, Ухаалаг залуус-Амьдрал аварна” аяныг талархан дэмжиж хүлээн авч хамтран ажиллалаа.

Үүний үр дүнд улсын хэмжээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2019 оны 03 дугаар сард 768 бүртгэгдсэн нь өмнөх оны 3 сараас 168 гэмт хэргээр буюу 18 хувиар буурсан эерэг үзүүлэлт харагдаж байна.

Цаашид иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, “1 хором”-ын уураа тэвчиж, “уураа уучлаарай гэдэг үгээр сольж” амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

 

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?