АН-ын 29 жилийн ойгоор УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, Г.Батхүү нарыг АН-ын дэд даргаар томиллоо. Ингэснээр АН зургаан дэд даргатай болов. Мөн АПУ трэйдийн захирал, АН-ын дэд даргаар дөнгөж томилогдсон Г.Батхүүгийн дүү, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П Батчимэгийг "Чингисийн одонгоор" шагнасан нь цаанаа л нэг учиртай гэж улс төр судлаачид ажигласан байна.
Намын дэд дарга нарын орон тоог нэмж, намын хууччуулыг томилсон нь С.Эрдэнийн нам доторхи байр сууриа бэхжүүлэх тактикийн алхам байлаа гэж үзэж байна. Г. Батхүү, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нар АН-ын дэд даргаар томилогдсоноор намын задралыг гагнах үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, ирэх 2020 онд нэр дэвших, тойргоо сонгох эрхээр хангагдсан байна.
Ийнхүү намын дарга С.Эрдэнэ нам доторхи өөрийн байр сууриа бэхжүүлж, гишүүдийнхээ сонирхлыг давхар хангажээ. 2020 онд Г.Батхүү Хан-Үүл, Х. Тэмүүжин Төв аймаг, Р. Амаржаргал Сүхбаатар дүүргээс дэвшихээр зэхэж байна.
Ц.ХИШГЭЭ
МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ
"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ
"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ