ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 5.6 ХУВЬ НЬ БАРИЛГЫН САЛБАРТ ГАРЧЭЭ

2019-04-09  

Урин дулаан орж, бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөдөг үе буюу жил бүрийн дөрөвдүгээр сард төрийн болон хувийн хэвшил гэж ялгалгүй, үйлдвэрлэл явуулж буй бүх байгууллагад зориулсан  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” зохион байгуулдгийг иргэд санаж буй байх.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас  зохион байгуулдаг  уг аян өчигдөр Ялалтын талбайд найм дахь жилдээ зохион байгуулагдсан юм.

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байгаа аж. Арга хэмжээний гол зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх юм. Аяны хүрээнд “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтын төслийг боловсруулж, ХАБЭА-н ажилтнуудад гарын авлага, зөвлөмж болгох”, “Аюул эрсдэлийг илрүүлэх кoмпанит ажил зохион байгуулах”,“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ХАБЭА-н сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулах, үзэсгэлэн гаргах”, энэ чиглэлийн илтгэлийн уралдааныг мэргэжлийн байгууллагуудын ажилчдын дунд зохион байгуулах, нийслэлийн хөдөлмөрийн газар, есөн дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах гээд өргөн хүрээтэй олон ажлыг хийж байгаа ажээ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд зохион байгуулж буй энэ ажилд олон байгууллага оролцож байгаа ч барилгын салбарынхан тун идэвхтэй оролцож байгаа харагдав. Учир нь барилгын салбар өөрөө эрсдэл өндөртэй. ХАБЭА-н хууль батлагдсан үеийг бодоход өнөөдөр барилгын  салбарт нэлээд ахиц гарч байгааг албаныхан хэлж байсан. Тухайлбал, ХНХЯ-аас жил бүр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага“ болзолт уралдааныг зохион байгуулж ирлээ. Үндсэн чиг үүргийнхээ дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх ААНБ-ын ажилтнуудын ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийдэг гэж байв.

“Монгол Улсад бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр олон барилгын компани шинээр бий болж байна. Энэ нь осол гарах бас нэг шалтгаан болж байна. Гэхдээ бүгдийг нь осол гаргадаг гэж хэлэхгүй. Мэдээж ХАБЭА-н хууль, дүрэм журмаа мөрдөн ажиллагаагүй компаниудын үйл ажиллагаанаас болж хүний амь эрсдэх, гэмтэх тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, 2016-2018 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа бий. Тиймээс гарч буй үйлдвэрлэлийн ослыг бууруулахын тулд ажил олгогч эзэд, ажилтны хамтын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлох нь зүйтэй” хэмээн зохион байгуулагчид ярьж байна.

 

 

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ ?