УКРАЙНЫ СОНГУУЛЬД ЗЕЛЕНСКИЙ ЯАГААД ЯЛАХГҮЙ ВЭ?

2019-04-10  
УКРАЙНЫ СОНГУУЛЬД ЗЕЛЕНСКИЙ ЯАГААД ЯЛАХГҮЙ ВЭ?
 
 
Эхний шатанд хамгийн олон санал авсан шоумен, жүжигчин Зеленскийг Украйны ард иргэд ерөнхийлөгчөөрөө сонгохгүй гэж Өрнөдийн хэвлэлд бичиж байна. Яагаад гэвэл Зеленский бол Оросын талыг баримтлагч, Путины дэмжлэгийг авагч гэж түүнийг үзэж байна. Тэр телевизийн суваг нээж, зөвхөн орос хэлээр нэвтрүүлгээ цацах болно. Крымын хойгийг буцааж авахгүй. Харин нөхөн олголт авна гэх зэргээр хөтөлбөрөө тодорхойлсон нь түүнийг Оросын талыг тууштай баримтлагч гэж үзэхэд хүргэсэн байна. Энэ нь ч түүний ялагдах гол шалтгаан болно гэж өрнөөдийн хэвлэлд онцолж байна.
 
 
Харин Порошенког АНУ, Өрнөдийн ертөнц дэмжиж буй. Хэдийгээр тэр Украйныг " самарсан" ч, Оросоос улс орноо тусгаарлаж, бие даалгасан, тусгаар улсын зэрэгт аваачсанд нь жирийн украйнчууд талархдаг. Зүүн, баруун Украйн гэж салгаж үздэг онол ч устсан. Дээр нь ядуу тарчиг Украйны амьдрал ахуй сүүлийн жилүүдэд эрс дээшилсэн. Крымын хойгийн нөхөн төлбөр биш, Крым, Донбассыг буцааж Украйндаа авна гэж хөтөлбөртөө тусгасан нь сонгогчдын санал, дэмжлэгийг авах өндөр магадлалтай. Мөн Дэлхий ертөнц буюу АНУ, Европын холбоо Порошенкогийн ард зогсож буй нь Порошенкогийн хоёр дахь ялалт ойрхон байгааг сануулж байна. Ийнхүү Украйны сонгууль нь Орос болон АНУ-ын мөргөлдөөний бас нэгэн талбар болжээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Сонгогчдын 15 хувьтай Порсенко 30 хувьтай Зелинскийг ялна гэвэл Изралийн кибр довтолгооны мэргэжилтэнгүүдийг л ашиглавал юу магад ??? 2019-04-16
Судлаач:Жүжигчин ялна. Жирийн иргэд цөхөрсөн сонголт хийнэ. Харин тэрбумтан чихрээ үйлдвэрлэнэ. Орос, Америкийн харрилцаа дахин хурцдаж, бүх зүйл Украйн Оросын Холбооны улсад нэгдсэнээр дуусна. Дараа нь Белорус нэгдэнэ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас зөвхөн энэ хоёр улс Славян үндэстэн, оросууд л гэсэн үг. Харж л байгаарай 2019-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?