ЗАЛИЛАН ХИЙДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

2019-04-10  

Сүүлийн үед залилах төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа. Тэр дундаа Япон, Солонгос, Австрали, Швед, АНУ-д ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэх тохиолдол нэмэгджээ. Залилан мэхлэх төрлийн хэрэг янз бүрээр үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллага сануулсаар байгаа ч иргэд хохирсоор...

Хамгийн сүүлийн мэдээгээр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас үнэтэй буюу Lexus570, Range rover, Benz зэрэг авто машиныг өдрөөр нь түрээслэн авч яваад банк бус дээр тавьж залилан үйлддэг этгээдүүдийг баривчилсан байна. 

Фэйсбүүк болон бусад зараас задалсан дахин ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийн арлын дугаар, гэрчилгээ улсын дугаарыг 1-10 сая төгрөгөөр худалдан авч ижил төстэй авто машинд зүүж арлын дугаарыг өөрчлөн банк бус, санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газруудад 5-35 сая төгрөгөөр тавьж байсныг илрүүллээ.

Эдгээр залуус 26-28 насных бөгөөд тодорхой ажил мэргэжилгүй, тогтсон ажилгүй залуучууд байгаа нь цагдаагийн байгууллагын анхаарлыг татаж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхжаргал:Эрхий юмуу долоовор хурууг нь огтол.Монгол нэрээ бодооч 2019-04-11
tugsuu:арчаагүй нөхдүүд вэ ? ажил хийгээчээ !!!! 2019-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ ?