ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМИЙН ГАЛ 7 ЦАГ ГАРУЙ ҮРГЭЛЖИЛЖЭЭ

2019-04-16  

1991 онд ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэсэн Парисын Дарь эхийн сүмд өчигдөр буюу /2019.04.15/-нд орон нутгийн цагаар оройн 18 цагийн үед түймэр гарсан байна. Түймэр долоон цаг гаруй үргэлжилжээ.

Сүмд гал гарсан шалтгааныг дээврийн хэсэгт хийж байсан засварын ажилтай холбоотой байж магадгүй хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус сүм нь 1163 онд баригдсан эртний барилга ажээ. Тус сүмд гал гарсантай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон "Сүмийг сэргээн босгоно" хэмээн амласан байна.

Мөн Францын бизнесмэн, тэрбумтан Пиногийн гэр бүлийнхэн түүхийн хосгүй үнэт дурсгалын нэг болох Дарь эхийн сүмийг сэргээн босголт, засварын ажилд 100 сая евро хандивлаж байгаагаа зарлажээ.

Энэ үйл явдлын дараа олон орны удирдагчид, олон улсын байгууллагууд, шашныхан Францын бэлгэдэл болсон сүмийг сэргээн босгоход туслахаа мэдэгджээ.

 

 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
.:өмнө нь арал улсад нэг байшин тэр чигтээ хүнтэй юүтэйгээ шатсан биз дээ. энэ чинь Сена мөрний арал дээр байдаг сүм. Энэ эрчээрээ явах юм бол дараагийх нь... Kok tengr 2019-04-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?