ПУГАЧЁВА 70 НАСНЫ ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019-04-16  

Элдэв хэм ам ороож байгаа ч Оросын рок поп ертөнцийн хатан хаан Алла Пугачёва 70 насныхаа ойг өргөн тэмдэглэлээ.

Одоогоос 70 жилийн өмнө 4-р сарын 15 -нд Алла Пугачёва Москвад төрсөн байдаг. Тэрбээр дуу хөгжмийн төлөө төрсөн. Дөнгөж 5 насандаа анх тайзан дээр гарч, 16 насандаа Оросын Радиогийн "Өглөөний мэнд" нэвтрүүлгээр анхны дуугаа бичүүлж байсан домогт дуучин юм.

Тэрбээр дуу, хөгжмийн сургууль төгсөж, дуугаараа л амьдарсан нэгэн. Болгар, Польшийн Сопот зэрэг дууны уралдаанд "Арлёкино", "Всё могут Короли" зэрэг дуугаараа оролцож, тэргүүн байранд шалгарч байсан.

Тэрбээр Резник, Раймонд Паульс зэрэг Оросын том хөгжмийн зохиолчидтой хамтран ажиллаж, хит болсон олон дуугаа олон түмэнд хүргэсэн. Тэрбээр 70 насныхаа ойгоор Кремлийн ордонд хүндэтгэлийн концертоо тоглолоо. 2010 онд тэрбээр тайзаа орхиж байна гэж мэдэгдсэн ч тун удалгүй тайзнаа эргэн ирсэн.

Тайзаа орхисон шалтгаанаа, - Миний эрүүл мэнд таагүй байсан гэж тэрбээр тайлбарласан. Оросын рок попын хатан хаан Пугачёва нь "Хөгжим дууны Театр" байгуулсан нь Оросын шинэ үеийн олон сайн дуучныг төрүүлэх мэргэжлийн талбар болсон. Тэрбээр түүний хоолой цуцах болоогүй, тайзнаасаа буух болоогүй гэдгээ концертоороо нотоллоо.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?