АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдахаар болсон. Уг нь өнгөрсөн баасан гарагт хуралдана гэж байсан ч 4 сарын 18-нд болгож хойшлуулсан юм. Өнөөдөр хуралдахаар товлосон ҮЗХ-аар АН-ынхан намынхаа сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэнэ гэж намын зарим гишүүд мэдээллээ.
Мөн өнөөдөр МАН-ын Бага хурлын IV хуралдаан болно. Хуралдаан үдээс хойш эхлэх товтой байна. Тус хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэх ажээ.
А.САЯН