"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-04-17  
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС

Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэдэх Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 1 сарын хугацаатай зохион байгуулж байна

Цагдаагийн байгууллагаас дээрх арга хэмжээний хүрээнд 2018, 2019 онд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлтийг ахиулах чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

24.1 дүгээр зүйл.Байгаль орчныг бохирдуулах,

24.2 дугаар зүйл.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох,

24.3 дугаар зүйл.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах,

24.4 дүгээр зүйл.Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах,

24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах,

24.6 дугаар зүйл.Хууль бусаар мод бэлтгэх,

24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих,

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх,

24.9 дүгээр зүйл.Байгалийн тэнцэл алдагдуулах

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?