ЛУКАШЕНКО ХҮҮ ВИКТОРЫГ БЕЛОРУССИЙН ҮОХ-НЫ НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООР ДЭВШҮҮЛЛЭЭ

2019-04-17  
 
Белоруссийн ерөнхийлөгч Лукашенко бол Казахстаны Назарбаевын адил хэмжээлшгүй эрхт хаан юм. Назарбаев ерөнхийлөгчийн суудлаасаа буухдаа охин Даригаг УИХ-ын дарга буюу, улсынхаа хоёр дахь хүнээр томилуулж, санасандаа хүрсэн. Тэгвэл Лукашенко яаж дутах билээ гэдгээ үзүүллээ. Тэр өөрийн том хүү болох Виктор Лукашенког Белорусс улсын Үндэсний Олимпийн Хорооны нэгдүгээр орлогч даргаар томилох болсноо мэдэгдлээ. Олимпийн хорооны дарга нь ажлаасаа чөлөө гуйж өргөдлөө гаргасан тул үндсэндээ БҮОХ-ны даргын албан тушаалд хүүгээ ийнхүү заллаа.
 
 
/Том хүү Виктор/
Даргын төлөөх сонгууль 2019 оны төгсгөлд болох юм байна. Түүнд хүү нь тэсэж үлдэх үү? гэдэг асуулт үлдсэн. - Спортод дэмжлэг, төрийн өндөр албан тушаалтны нөмөр нөөлөг маш чухал. Төсөв, төлөвлөлт, ойрын идээдүйн зорилго гээд тодотгох зүйл их байна. Энэ бүхнийг амжилттай хийхэд миний хүүгийн мэдлэг, туршлага, нөлөө маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна гэж тэрбээр хүүгээ томилох болсон шалтгаанаа тайлбарлалаа. 

 
 
 
Ц.ХИШГЭЭ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?