Өчигдөр буюу 2019.04.17-ний өдөр Дорноговь аймагт том оврын ачааны авто машин тонн хэтрүүлэн ачиж цагдаагийн хяналтын постыг тойрч шороон замаар явж байгаад зам тээврийн осол гаргасан байна. Азаар хүн амьтан бэртээгүй өнгөрчээ.
Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажиллаж байгаа энэ өдрүүдэд хяналт шалгалтаас зугтан, дүрэм зөрчиж улмаар осол аваар ихээр гаргаж байгаа тул та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.
ТЦА