ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮНЭМЛЭХ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЛЭЖ БАЙЖЭЭ

2019-04-22  

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид, цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж иргэдийг хууран мэхэлж байсан "А" гэгч этгээдийг саатуулжээ.

Иргэн "А"-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Иргэн "А"-г хэрэгт холбогдуулан шалгахад тэрээр 3 найзын хамт уг хэргийг хийсэн бөгөөд дээрх этгээдүүд нь гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй явдаг байсан бөгөөд шөнийн цагаар бусдыг хууран мэхэлж, айлган сүрдүүлдэг байжээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн "А" нь 2015 оноос хойш, мөн хамтран хэрэг үйлдэгч 3 этгээдийн хамтаар 2017 оноос хойш цагдаагийн алба хаагчийн дүрд тоглож эхэлсэн нь тогтоогджээ.

Эдгээр этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, тусгай дуут дохио, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагчаас огтхон ч ялгарахааргүй болж иргэдийг залилан мэхэлж байсныг шалгалтын явцад тогтоосон байна.

Цагдаагийн алба хаагч иргэн танд цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Мөн сэжигтэй тохиолдол ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандаж хамтран ажиллана уу.

 

 

БЗД Цагдаагийн 2-р хэлтэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:залилан газар авчээ. 2019-04-22
Саруул:БЗД угаасаа хяналт муу байдаг дүүрэг 2019-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?