ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ГАДАА ТОГЛОЖ БАЙСАН БАГА НАСНЫ ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ

2019-04-22  

2019.04.21-ний өдөр БЗД-ийн нутаг Улиастай зам, ... тоот хашаа дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь хашаан дотроо тоглож байсан 1 нас 7 сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг гарах үед бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхисон байжээ. 

Мөн  2019.04.20-ны өдөр 11.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэрэг тус тус гарсан байна. 

Эдгээр өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгасан ба бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 3 нь хүүхэд байжээ. 

Иймд жолооч та бүхэн хурдны хэмжээг хэтрүүлэлгүй замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтална уу !!!

 

 

ТЦА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?