УИХ-ын гишүүн Х.Баттулга ард нь байдаг гэх “Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам”-ын их хурал Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрт болж байна.
Өнгөрсөн онд байгуулагдаж, улсын бүртгэлд орсон Тусгаар тогтнол Эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн Г.Уянга томилогдох аж. Тэрбээр өнгөрсөн сард УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдсэн. Мөн энэ сарын 7-нд МҮАН-ын гишүүнчлэлээс татгалзсан өргөдлөө өгөөд байсан юм.
Энэ удаагийн их хурлаар, намын удирдлагаа сонгож, гишүүддээ батлах гардуулах гэнэ.
А.САЯН