АХ, ДҮҮ ХОЁРЫГ ШАТААСАН Г.БАТ-ЭРДЭНИЙН ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРД БОЛНО

2019-04-24  

- ДҮҮ НЬ АХЫГАА ХАМГААЛЖ АМИА АЛДЖЭЭ -

Ах, дүүсийн бие дээр шатахуун асгаж галдан шатаасан Г.Бат-Эрдэнэд энэ сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ял оноолоо. Шүүхээс дээрх оноосон ялыг хаалттай хорих анги буюу гянданд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд эл этгээд ах, дүү хоёрын бие дээр бензин асгаж галдан шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тухайн үед хохирогч болох 34, 37 настай залуус Г.Бат-Эрдэнэтэй маргалдсан байдаг. Г.Бат-Эрдэнэ маргалдаж салсныхаа дараа таван литрын савтай бензинийг ах, дүүс рүү цацаж галдан шатаасан байдаг. Тухайн үед дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензин асган шатаасан онц хэрцгий үйлдэл гаргасан. Гэмт этгээд тухайн сумын “МТ” шатахуун түгээх станцаас “мотоциклын бензин дууссан” хэмээн авсан тухайн нутгийг иргэд хэлсэн байгаа юм. Хохирогчид эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд дүү нь 65% түлэгдсэний улмаас ГССҮТ-д нийтдээ найман хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байдаг. Харин ах нь биедээ 40 хувийн түлэгдэл авч эмчилгээ хийлгэж амьд үлдсэн юм. 

-ХЭРЭГТЭН ДАВЖ ЗААЛДАХ ХҮСЭЛТ ГАРГАСНЫ ДАГУУ ИРЭХ САРД ШҮҮХ ХУРАЛ БОЛНО-

Хэргийн улмаас талийгаач 34 настай Э-гийн хоёр охин өнчирч хоцорсон бөгөөд том охин нь байнгын асаргаа эмчилгээнд байдаг тухай сумынхан нь хэлж байгаа юм. Хохирогч талаас “МТ” шатахуун түгээх станцыг иргэний хариуцагчаар татаж, нөхөн төлбөр 50 сая төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож, яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2-т зааснаар “Хүний амь насанд онц хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатайгаар алсан хэмээн үзэж 20 жилийн ял оноожээ.

Г.Бат-Эрдэнэ давж заалдах өргөдлөө гаргасан бөгөөд ирэх сард дээрх хэргийн давж заалдах шатны шүүх хурал Улаанбаатар хотод болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?