МАН СУРТАЛЧИЛГААГАА ИДЭВХЖҮҮЛНЭ

2016-04-18  

Улс төрийн намууд бүх талаар идэвхжиж байна. МАН-ын мэдээлэл, сурталчилгааны баг саявтархан сургалт хийж, сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх тухай урьдчилан ярилцжээ. Сурталчилгааг сайтар үр өгөөжтэй хийх талаар олон талаас нь ярилцсан мэдээлэл ч байна. Ямар ч гэсэн монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг эфирийн гэх 16 телевизтэй бүгдэнтэй нь гэрээ байгуулахыг дэмжсэн гэх мэдээлэл цацагдлаа. Мэдээж, цахим ертөнцийг эзэлж буй мэдээллийн сайтуудтай, өдөр тутмын сонингуудтай тулж ажиллах хэрэгтэйг гишүүд хэлэлцжээ. Яагаад цахим гэвэл, мэдээллийн 80%-ийг өнөөдөр сошиал ертөнцөөс хүлээн авдаг судалгаа гарчээ. Тиймээс сайтуудыг анхаарах нь зүй ёсны асуудал гэж үзжээ. Харин МАН-ын сурталчилгааны баг кабелийн телевизүүдийг орхисон гэж мэдээллээ. Энэ нь эфирийн телевизийн хэмжээнд цацалттай кабелийн телевизийнхний хувьд гадуурхсан мэт нэг талаас сонсогдож болох. Нөгөө талаас сонгуулийн хуулийг нягталж харах хэрэгтэй. Кабелийн телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулж болохгүй гэсэн заалтыг хайх хэрэгтэй. Хориглосон бол зөв. Хэрэв хориглоогүй бол, МАН-ын тухай сөрөг, шүүмжлэлт мэдээ мэдээллийг зөвхөн кабелийн телевизээс сонсох үлдлээ гэж хөндлөнгийн ажиглагч үзэж байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
балай :юу бичээд байгаа юм бэ шаал динэг 2016-04-19
Цогоо гуай нь:Та нар манай намаас таван цаас хүртэх санаатай л ийм юм бичээд байна уу? Горьдоод хэрэггүй дээ 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?