ИРГЭДИЙН ОРОЛЦЛОО САЙН БАЙСАН Ч, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ТААРУУХАН БАЙЛАА

2019-04-25  

Монгол улс болзошгүй гамшигт бэлэн биш байгаа нь өнөөдрийн цугларалтаас харагдлаа.  Ард иргэддээ мэдээллээ цогц хүргэж чадсангүй, тэдэнд мэдээлэл маш дутмаг байгаагаас үүдээд зөвхөн тамга даруулахаар өөрсдийн очих ёстой цэгтээ цугларчээ. 

Цагдаа, онцгой байдлын газар болон хорооноос хүмүүс байсан ч тодорхой хэмжээний сургалт зөвлөмж явуулалгүй тарааж байсан нь хэд хэдэн цугларах цэг дээр ажиглагдлаа.

Очсон хүмүүсийг харвал тэтгэврийн хөгшчүүл хүүхдүүд багачууд олноор цугларжээ. Харин ч томчууд биднээс илүү хүүхдүүд гамшиг тохиолдвол яаж урьдчилан сэргийлэх тал дээр илүү мэдлэг мэдээлэлтэй байлаа. Энэ бол мэдээж сургалт явуулсан бодит үр дүн биз.

Цугларах хэсэг дээр ирсэн хүмүүсийн хүйсийн байдлыг харвал ид ажил хөдөлмөр хийх насны хамаг залуус маань хаачив гэсэн бодол төрж байсан нь нууц биш юм. 

Мэдээж энэ бүх дадлага сургуулийн зорилго нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшигт өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдэж байгаа. Аюулгүй талбайдаа ямартай ч иргэдийн 60-70 хувь цугларсан байхыг хараад баярлаж байсныг нуух юун. Газар битгий хөдлөөсэй, гамшиг битгий тохиолдоосой...

Дараа дараагийн дадлага сургуульд илүү тодорхой мэдээ мэдээлэл, сургалт зохион байгуулах шаардлагатай байгааг энд онцлоё.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ts.Nta:Yag l iim bailaa...Tamgatai tsaasni tuluu oocherloj heden borshur hevlesen ch humuust ch raraahgui uzuulen bolgood l tend neg mic barisan hun yu tailbarlaad baigaag ch oilgoogui heden ereen huvtsastai sain duriinhan bga ch zohion baiguulalt taaruuhan bnalee. 2019-04-25
наран:хороод бүхэн өөр байсан шүү бүгд ч бас яг ийм байсангүй эээ 2019-04-25
TUGULDUR:HOTIIN DARGA NAR GAMSHIGT BELEN BISH GEDGEE HARUULSAN 2019-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?