ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

2019-04-26  

цАХИМ ЗАЛИЛАН зурган илэрцүүд

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран "Залилан" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалах заавар, зөвөлгөө, мэдээ мэдээллийг хүргэж ажилласаар байна.

Өнөөдөр хуурамч и-мэйл илгээх, гар утас руу мессэж илгээх, утасны дуудлага гэх мэт олон төрлөөр хэрэглэгчдийн цахим хаяг, кредит картны мэдээллийг авч луйвар хийх, нэр төрд нь халдах, заналхийлэх гэх мэт олон гэмт хэрэг үйлдэгддэг. Эдгээр цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

Пишин/Phishing

Цахим луйварчид хуурамч и-мэйл илгээх замаар таны мэдээллийг хуулбарлан авдаг. Эдгээр и-мэйл нь банк, онлайн худалдааны вэб, тээврийн компани гэх мэт итгэл даахуйц вэбсайтыг  хуулбарлан  бүртгэлээ баталгаажуулах, нууц үг шинэчлэх хүсэлт гэх мэт агуулга бүхий и-мэйл илгээн  хуурамч вэб сайт руу оруулдаг.
Тиймээс хувийн нууцлалын мэдээллийг и-мэйл хаягаар тань лавлаж байгаа бол дотоод холбоос/линк/ дээр дарахынхаа өмнө энэ үнэхээр үнэн домайн мөн үү гэдгийг нягталж үзээрэй. Мөн банк хэзээ ч хувийн мэдээллийг и-мэйл хаягаар лавладаггүй.

Хуурамч антивирусны програм

Компьютер, гар утасны дэлгэцэн дээр вирус илэрлээ гэсэн сануулга  уг линк дээр дарвал вирус устах болно гэсэн мессэжийн хамт гарч ирнэ. Мэдээж төхөөрөмж болон сүлжээгээ вириустуулэхгүйн тулд ихэнх хүмүүс дардаг. Үүнтэй зэрэгцэн таны төхөөрөмжид үнэгүй антивирус суугдаж та бүрэн хамгаалагдлаа гэж тайвшрах ч энэ нь кибер залилангийн хамгийн түгээмэл нэгэн хэлбэр таны мэдээллийг хуулж, хуулбарлаж байгааг та анзаардаггүй. Тиймээс аль болох үнэгүй вирусны програмаас татгалзах хэрэгтэй.

Сошиал залилан

Хэдэн хүүхэдтэй болох вэ? Урьд насандаа хэн байсан бэ? Таны эсрэг хүйстний хувилбар… гэх мэт линк дээр дарж өөрийнхөө болон бусдын тухай хөгжилтэй зураг, мэдээ харж байсан уу?  Хэн нэгний тухай шар мэдээ, нийгэмд түгж буй онцлох мэдээллийг коммент дээрх линкээр дарж  уншина уу? Гэсэн линк таныг фэйсбүүкээ нээхэд хэр их харагдаж байна? Энэ бүгд таны мэдээллийг хуулж авахаар зориулагдсан цахим залилангийн нэг хэлбэр юм. Та уг линк дээр дарлаа, таны мэдээлэл автоматаар хуулагдан одоо хор, хохирол нь ажиглагдахгүй байж болох ч таныг анзаараагүй байхад л та цахим хаяггүй болох, таны цахим хаягаар хуурамч мэдээлэл түгээх гэх мэт олон эрсдлийг дагуулах болно. Тиймээс сонирхолтой санагдсан линк болгон дээр дарахаас зайлсхий!
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?