АХМАДУУДЫГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧУУЛАХ ҮЙЛ ЯВЦЫГ ЗОГСООГООГҮЙ

2019-04-27  

Нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ, төлбөргүй зорчуулах үйл явцыг зогсоосон мэт ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж, нийгэмд бухимдал төрүүлэх боллоо.

Нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан эл журмыг боловсруулахдаа 2005 оны Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэл болгосон байдаг. Гэвч үндэслэл болгосон эл хуулийг холбогдох албанаас хүчингүй болгож, 2017 онд Ахмад настны тухай хуулийг баталсан билээ. Эдүгээ мөрдөж буй эл хуулийн 8.2-т “Ахмад настны нийтийн тээврээр төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална” хэмээн заасан. Ингэснээр нийслэлийн ИТХ-аас баталсан дээрх журам хэрэгцээ, шаардлагагүй болж буй юм.

Энэ хүрээнд Засгийн газраас 2017 онд 197 дугаартай тогтоол баталж, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг баталсан юм. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яам журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих үйл явцыг зогсоогоогүй болно. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж байгаа юм.

 

 

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНТХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?