БҮЖИГ ТАНД ХӨДӨЛГӨӨНИЙ ЭВСЭЛ, ГОО САЙХАН ЭРҮҮЛ БИЕ, ЭРЧ ХҮЧИЙГ БЭЛЭГЛЭНЭ

2019-04-29  

Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр тохиож байна. 1982 оноос Францын балетмейстер, шинэтгэгч, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новерын төрсөн өдрөөр ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу Олон улсын бүжгийн өдрийг тэмдэглэж иржээ. 

Мөн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм. 1991 онд  Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгосон түүхтэй. 

Олон улсын бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэж,  энэ урлагт хүндэтгэл үзүүлэх ёстой хэмээн уг өдрийг бий болгожээ.

Бүжгийн спорт бол гоо зүй, бие бялдрын хувьд хүнийг өв тэгш байлгахаас гадна бүжгээр хичээллэдэг хүн үргэлж эрч хүчтэй залуу байдгаараа онцлогтой. 

Монгол улсад сүүлийн жилүүдэд бүжгийн спорт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд манай улсаас оролцож байгаа бүжгийн хамтлагууд жил ирэх тусам амжилт үзүүлсээр байгаа.

Хүн хөгширч биш хөшиж үхнэ гэж монголчууд ярьдаг. Бүжгийн спортоор хичээллэдэг хүмүүс урт насалдаг болохыг эрдэмтэд ч тогтоосон байдаг. 

Бүжиг таны бүхий л уйтгар, гуниг, ганцаардлыг умартуулан зөвхөн жаргал, цэнгэл, амьдралын гэрэл гэгээтэй талуудыг олж харахад тань тусална. Бүжиг танд хөдөлгөөний эвсэл, гоо сайхан эрүүл бие, эрч хүчийг бэлэглэж таны бие ямар эрх чөлөөтэй, хөнгөхөн, эмх цэгцтэй болохыг мэдрүүлэх болно. 

Өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, эрүүл амьдрах шиг сайхан зүйл хаа байх вэ ?  

Бүжгийн спортоор хичээллэцгээе !!!

 
 
 
 
Ц.ХИШГЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?