"SINGAPUR SCHOOL OF MONGOLIA" СУРГУУЛИЙН ХООЛНЫ ХОРДЛОГЫН ХАРИУ ГАРЧЭЭ

2019-04-30  

Энэ сарын эхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "SINGAPUR SCHOOL OF MONGOLIA" /SSM/ сургуулийн багш, ажилтан, сурагчид хоолны хордлогод өртсөн. НМХГ-аас тус сургууль болон хоолны газарт хяналт шалгалт хийв. Тус сургуулийн хоолны газрыг “УНЭТО трейд” ХХК нь түрээслэн ажиллуулдаг бөгөөд энэ сарын 05-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байна. 

“УНЭТО трейд” ХХК–ийн хоолны газраас лабораторийн шинжилгээнд 8 нэрийн хоол, 13 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, 9 орчны эд зүйлсийн арчдас, өрөөний агаар, төвлөрсөн шугамын унд, ахуйн ус, будаа агшаасан ус, шүүсэн ус тус бүр нэгийг авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлжээ.

Лабораторийн шинжилгээгээр:

• Боловсруулсан 7 нэрийн хоол, 2 нэрийн хүнсний бүтээгдэхүүн, арчдасны 1 буюу 11.1 хувь, шүүсэн усны дээжинд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нянгийн бохирдол их гарсан байна.

• Нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас шигел /Shigella Flexner 1a/ илэрсэн нийт хүний тоо 44 байна. Үүнээс сурагчид -34, багш-8, гал тогооны- 2 ажилтан байжээ.

Төвлөрсөн шугамын унд ахуйн ус нь хими, нян судлалын шинжилгээгээр холбогдох стандартын шаардлага хангасан байна. Мөн тахианы мах нийлүүлэгч 4 аж ахуйн нэгж /импортлогч болон ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч/-ээс тахианы махыг дээжинд авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт шинжлүүлэхэд аюулгүй байдлын болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт нь Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартын ерөнхий шаардлагыг хангаж байв.

Харин тус компанийн хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн бүтэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.

Мөн хоолны газрын ажилчид /тогооч О.Т, бэлтгэгч Ж.А нар/ гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?