УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ТОМИЛОВ

2019-05-02  

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигийн эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлснийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуусан асуултад хариулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцосон гишүүдийн 94.6 хувь, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь тус тус дэмжлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?