“STARBUCKS”-ИЙН 1000 ОРЧИМ САЛБАР ЭНЭ 7 ХОНОГООС ХУВАНЦАР СОРУУЛЫН ОРОНД ЦААСАН СОРУУЛААР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ

2019-05-04  

Хятадын Шанхай, Шэньжэн хотууд дахь “Starbucks”-ийн 1000 орчим салбар энэ долоо хоногоос хуванцар соруулын оронд цаасан соруулаар үйлчилж эхэлжээ.

Энэхүү туршилтын хугацаанд нааштай үр дүн гарвал байгаль орчинд ээлтэй уг өөрчлөлтийг энэ оны сүүлч гэхэд Хятадын бүх “Starbucks”-ийн салбарт хэрэгжүүлэх аж.

Тус компани 2020 он гэхэд хуванцар соруулаас бүрэн татгалзаж, оронд нь дахин ашиглагдах өндөр амсар бүхий нэмэлт хэсэгтэй тусгай таглаа, дахин боловсруулсан цаасаар хийсэн байгальд ээлтэй соруулыг бүх ундаа, цай, кофендоо дагалдуулах зорилт тавиад байна. 

“Starbucks” компаниас гадна түргэн хоолны “McDonald's” компани мөн соруул шаардлагагүй таглаа ашиглаж эхэлжээ. Тэд өнгөрсөн 11-р сараас энэ ажлаа эхлүүлсэн байна. 

 

 

 

Эх сурвалж : CCTV.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ПҮҮЖЭЭ:ЗӨВ ЭХЛЭЛ 2019-05-04
TUGULDUR:manai uls gyalgar uut huvantsaraa zohitsuulahgvi bol busad ulsiin hog manai ulsaar duurlee... 2019-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?