АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2000-ААС БУУЛАА

2016-04-19  

Нэг хэсэг 2055 төгрөг хүртэл өсөөд байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар, Монгол банкнаас зарласан ханшаар нэг ам.доллар 1992 төгрөгтэй тэнцэж байна.

Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1988 төгрөгөөр худалдан авч, 1993 төгрөгөөр арилжаалж буй. "Найман шарга" валют арилжааны зах дээр нэг ам.доллар 1995-1998 төгрөгөөр арилжаалагдаж байна.

Цаашид ч долларын ханш буурах хүлээлт байгааг төв банкнаас мэдээлсээр байгаа. Долларын ханш ингэж буурсан нь засгийн газраас гаргасан 500 сая үнэ бүхий долларын бондыг Азийн зах зээлд гаргасан явдал гэж эдийн засагчид тайлбарлаж буй юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:до**** юаны ханшаа цэгцэлж чадахгүй Золжаргал юу хийж байдаг бнаа . Их юм хийсэн аятай 2000 -аас буулаа гэж юу гээд бгаам вээ болиосой 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?