МАХН-ЫН БАГА ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2016-04-19  

МАХН-ын Бага чуулган эхэллээ. Уг чуулганаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, МАН-тай эвсэж сонгуульд оролцох талаар хэлэлцэх ажээ.

Мөн өнөөдөр МАН-ын Бага хурал хоёр дахь өдрөө үргэлжлэх юм. Өчигдрийн хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийг батламжилсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга н.Энхтөр, н.Мөнгөншагай нарыг Бага хурлын гишүүн болгосон юм.

Харин Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөртөө өндөрлөсөн. Тус хуралдаанаар мөн 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталсан юм. Энэ талаараа тус намын генсек Л.Эрхэмбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?