“MICROSOFT” ҮҮЛЭН ТООЦООЛУУРЫН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХЯТАДАД НЭЭЛЭЭ

2019-05-10  

 Америкийн технологийн салбарын гол компанийн нэг “Microsoft” корпораци ирэх оны сүүлч гэхэд үүлэн тооцоолуурын хамгийн том зах зээл болох Хятад улсад цоо шинэ үүлэн үйлчилгээгээ нээснээ албан ёсоор зарлалаа.

“Dynamics 365” нэрт үйлчилгээ нь ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн Хятадын “21 Vianet” группээр дамжин хятад хэрэглэгчдэд нээлттэй болох гэнэ. Ингэснээр Хятадын дотоодын цахим үйлчилгээ үзүүлэгч компани анх удаа “Microsoft” корпорацын үүлэн тооцоолуурын гол гурван системд холбогдох аж. 

“Microsoft”-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Алан Крозерийн хэлснээр үүлэн тооцоолуурын үйлчилгээг Хятадад таван жил явуулсан туршилтын хугацааны эцэст тус компани ийнхүү урт удаан хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжсэн, харилцагч түншүүд болон хэрэглэгчдийн хэн хэнд нь ашигтай шинэхэн үйлчилгээг нээжээ.

“Microsoft” корпорац одоогоор “Azure” үйлчилгээнийхээ хүрээнд Хятадад 120 мянга гаруй үйлчлүүлэгчтэй бөгөөд тус компанитай гэрээ байгуулсан 30 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 1.8 сая хэрэглэгч “Office 365” үйлчилгээг нь  ашигладаг байна.

Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч таван том компанийн дөрөв нь мөн “Microsoft”-ийн үүлэн тооцоолуурыг ашигладаг гэх мэдээ бий.

 

 

 

Эх сурвалж : CCTV.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?