АН-ЫН ҮЗХ-НЫ ХУРАЛ ЮУ БОЛОВ ?

2016-04-19  

Хурлаа нээсэн, тэргүүлэгчдээ сонгосон. Мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Хэн нэгэнтэй эвсэх хүсэлгүй байгаагаа АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Эрхэмбаяраас өгсүүлээд хэлсэн. Энэ бол АН-ын албан ёсны байр суурь гэж ойлгогдохоор байна. Гол өрсөлдөгч МАН нь АН-ын сүүлийн жилүүдийн дараалсан дөрвөн ялалтыг зогсоочих гээд байдаг. Ялангуяа, ялалтын гол хөзөр болсон МАХН-ыг өөртөө татаж, эвсэх тухай мэдээлж эхэлсэн нь тийм ч таатай нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа.

Тиймээс хоёр жилийн өмнөх Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хамтын ажиллагааны гэрээг өөрийн эрхгүй санан дурсаж байх магадлалтай. Ялалтын чимээг наашлуулахад С.Оюун биш Н.Энхбаяр хэрэгтэй гэдгийг АН мэдэрч байгаа. АН хэн нэгэнтэй эвсэхгүй нь тодорхой. Харин сонгуульд хамтран орох хувилбар бийг шинжээчид огт үгүйсгэхгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтын өрөг энэ өдрүүдэд тавигдаж байна.

 

 

 

Тоймч Д.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Гай Гай. АН-хантай хэн эвсэж байдгийм. Энхбаяр гуай дахин хууртагдах вий дээ? Хэргээ бүтээгээд л далаар нь тавиад зугатаах нохойнууд шүү дээ!!! 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?