ХЭНТИЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Ж.ОЮУНБААТАР ӨРСӨЛДӨНӨ

2019-05-10  

Төрийн эрхийг АН барьж байх үед Хэнтий аймгийн АН-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг Ардчилсан Нам тус аймгийн 42-р дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх болсон байна. Нутаг орондоо нэр хүндтэй, аймгийн даргаар ажиллаж байсан туршлагатай, ард иргэддээ танигдсан, ялах магадлал өндөртэй гэж үзэж түүнийг дэвшүүллээ гэж эх сурвалж тодотгож байна.

Ж. Оюунбаатар нь төрийн алба хааж байснаас гадна, бизнесийн зах зээлд хөлөө олсон, хөрөнгө чинээлэг, хурдан морины хоббитой, тэр талын соёл, уламжлалыг түгээгч, дэлгэрүүлэгч гэдгээрээ олонд танигдсан юм байна. Ийнхүү 42-р тойргийн нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэллээ. 

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?