ЯАРМАГИЙН ГҮҮРНИЙ АВТО ЗАМЫН ӨНГӨ ХУЧИЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА

2019-05-10  

ЯАРМАГИЙН ГҮҮРНИЙ АВТО ЗАМЫН ӨНГӨ ХУЧИЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ  ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА

БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж  11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд  зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.

Маргаашнаас буюу 5-р сарын 11-12-ны өдрүүдэд зураг дээр улаанаар тэмдэглэсэн хэсгүүд буюу ТЭЦ-3-аас Яармагийн гүүр рүү зорчих хэсгийн 1 эгнээ,  Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармаг чиглэлээс Хотын төв рүү орох талын зорчих хэсгийг түр хааж, эсрэг талын зорчих хэсгийн сөрөг хөдөлгөөнтэй болгосон тул Гурвалжингийн гүүрний чиглэлд зорчих иргэд ТЭЦ-3-ын зүүн урд гэрлэн дохиотой үндсэн уулзвараар зорчино.

Гүүрний өнгө хучилтын ажил хийгдэхтэй холбоотойгоор автозамд тэмдэг тэмдэглэл, хаалт, хашлага байрлуулсан байх тул иргэд замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?