ХУМХАА ӨВЧНИЙ АНХНЫ ВАКЦИНЫГ ГАРГАН АВЧЭЭ

2019-05-11  

Дэлхий дээрх анхны буюу одоогоор цор ганц хумхаа өвчний эсрэг вакциныг Африкийн Малави улсад өчигдөр тав хүртэлх насны хүүхдүүдэд тарьж эхэлжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолсноор хамгийн олон хүний аминд хүрдэг өвчин эмгэгийн нэгээс ийнхүү урьдчилан сэргийлэх боломж бүрдэж буй нь зөвхөн анагаах ухааны түүхэнд гэлтгүй ерөөс хүн төрөлхтний түүхэн дэх онцгой явдлын нэг юм.

30 гаруй жилийн уйгагүй судалгаа, шинжилгээний дүнд гаргаж авсан дээрх вакцин хумхаа өвчний 10 тохиолдол тутмын дөрөвт нь урьдчилсан тарилга, хамгаалалт болох нь эхний шатны туршилтаар тогтоогдсон байна.

Туршилтаар баталгаажсан шинэхэн вакциныг ирэх долоо хоногоос Гана, Кени улсын бага насны хүүхдүүдэд тарьж эхлэх гэнэ. 

Хумхаа нь халуун орны өвчин бөгөөд хоёр минут тутамд нэг хүүхдийн аминд хүрдэг, дэлхийн хамгийн аймшигт “алуурчид”-ын нэг юм.

Жилд уг өвчнөөс болж 435 мянган хүн амиа алддагаас 250 мянга гаруй нь африк хүүхдүүд аж.

 

 

Эх сурвалж : CCTV.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?