Х.БАТТУЛГЫНХ ГЭХ ТОДОТГОЛТОЙ Г.УЯНГА

2016-04-19  

Х.Баттулгынх гэх тодотгол эртнээс улбаатай. Иргэний хөдөлгөөн гэж байхад, Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга, М.Ичинноров гэж байхын л ард нь Х.Баттулга байгаа гэж холбодог байв. Тийм үгүйг хэлж мэдэхгүй ч, энэ яриа газар авсан байдаг.

Энэ удаа ч Тусгаар тогтнол-эв нэгдлийн намын ард Х.Баттулга зогсдог гэж хэвлэлийнхэн мэдээлсээр. Г.Уянга улс төрийн намын дарга болж, Тусгаар тогтнол-эв нэгдэл намыг сонгуульд удирдан орохоор боллоо. "Бид зөв хүмүүсийн нэгдэл" гэж Уянга өөрийнхөө намыг тодорхойлж байна.

Энэ намын тухай ярих түүх байхгүй. Ажиглавал, "Жудагт Монгол" хөдөлгөөнийхөн тус намын жинг татаж буй бололтой. Х.Цагаанбаатар, Г.Хайдав зэрэг бөх, жүжигчид, уран нугараачид, дуучид олноор харагдах нь тус намын ялгаран тодрох өнгө гэлтэй. 

 

 

Ц.ДОРЖГОТОВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ххаха:zurag ugnii songolt mundag bn shu ahha 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?