ЗӨВ ТУСГАЛ: ААВУУД АА! ИРЭЭДҮЙН АВАРГЫГ ТӨРҮҮЛЭХ ҮҮ? ЭСВЭЛ ГЭМТНҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ҮҮ?

2019-05-17  

dad and boy зурган илэрцүүд

 
Хүүхэд хэн болох нь аавуудаас хамгийн их шалтгаалдгийг та мэдэх үү? Эрдэмтдийн судалгаагаар аав нь хамгийн их цагийг өнгөрүүлсэн хүүхэд ирээдүйд зөв хүн болж төлөвших, амжилттай явах хамгийн гол хүчин зүйл болдог гэжээ.

Олон жилийн судалгаагаар аав нь хүүхдэдээ илүү цаг зарцуулснаар хүүхэд өөртөө итгэлтэй, зан араншингийн элдэв асуудалгүй, эрүүл чийрэг, сэтгэн бодох чадвар өндөртэй, нийтэч хүн болон төлөвшдөг байна.Энэ талаар олон сонирхолтой баримт ч бий. Тухайлбал, дэлхийн түүхэнд эцэг хүү Нобелийн шагналтнууд зургаа байдгийн дөрөв нь физикийн салбараас төрөн гарчээ. Тэд амжилтаа өглөөний цайнаас үдийн хоол хүртлээ аавтагаа байж, асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байсантай холбон тайлбарлажээ.

Өөр нэг жишээ. Израйлчууд дэлхийн хүн амын 2-хон хувийг эзэлдэг ч 20 хувь нь Нобелийн шагнал  хүртсэн байдаг. Үүний нууц нь эцэг эх нь хүүхдэдээ хамгийн их цаг зарцуулдагт холбоотой аж.

Arslan.mn

Энэ мэт жишээ  хаа сайгүй. Гэтэл бид хүүхдэдээ цаг зарцуулах нь битгий хэл 24 цагийн хэдэн минутыг тэдэнтэй өнгөрүүлдэг билээ дээ!

Саяхны нэгэн судалгаагаар, Монгол ээжүүдийн 57 хувь, аавуудын 7-хон хувь нь бяцхан үрсдээ цаг гаргадгийг тогтоожээ. Бодит байдал яг л ийм байна.

Цаг, минутаар "ургаж" буй бяцхан үр тань хэн болох, хэн байх нь эцэг эх та бүхнээс л шалтгаална.

Амжилттай, өөртөө итгэлтэй, сайн хүн бүтээх үү? Эсвэл ирээдүйн гэмтнүүдийн тоог нэмэх үү? Өөрсдөө л мэдэцгээ!

Arslan.mn

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?