2020 ОНЫ СОНГУУЛИЙН ТОЙРОГ БУЛААЦАЛДСАН ЗОДООНЫ ЭХЛЭЛИЙГ АМАРБАЯСГАЛАН ТАВИЛАА

2019-05-17  

Ялалт байгуулах бол сонгуулийн төгсгөл. Ялалт байгуулахын тулд намаасаа улс төрийн дэмжлэг авч, сонгуульд нэр дэвших эрхээ олж авах ёстой. Чадвал, Амарбаясгалан шиг тойргоо өөрөө сонгох хэрэгтэй. Дэвшиж байж л сонгуульд өрсөлдөнө. Тиймээс нам доторхи тойрог булаацалдах нь хамгийн хүнд хэцүү өрсөлдөөн болдог гэж улс төрчид дүгнэдэг.

Нам доторхи зодооны эхлэл тавигдсаныг Амарбаясгалан, Раднаасэдийн хэвлэлээр бие биенээ турхирсан өдөөн хатгалт, эцэст нь, МАН-ын Хяналтын хорооны мэдэгдлээс ажиглаж болно. -Раднаасэдэд МАН улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. 2020 онд түүнийг МАН-аас УИХ-д дэвшүүлэхгүй гэдэг МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг Батбаатар олон нийтэд мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, энэ мэдээлэл нь Говь-Алтайчууд, Раднаасэдийг 2016 онд сонгосон сонгогчдод хандсан чанартай мэдээлэл боллоо. Дээр нь, МАН-ын дарга, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, аймгийн төвд 54 км цэвэр усны хоолой татаж өгөх ажлыг эхлүүлэхээ зарлалаа.

Ерөнхий сайдыг Говь-Алтайн аймагт томилолтоор ажиллахад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан дагалдаж явсан нь сонирхлын зөрчил дагуулах магадлалтай. Амарбаясгалан нь, 2018 оны сүүлчээс эхлэн Говь-Алтай аймагт удаа дараа томилолтоор ажиллаж, тэднээс УИХ-ын сонгуульд нэр дэвших санаа өвөрлөж, "Төрөлх Алтай" ТББ байгуулж, түүгээрээ дамжуулан том сүлжээ үүсгэсэн тухай Control.mn өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ бүх мэдээлэл өнөөдөр үнэн болох нь тодорч байна. Тэрбээр гол өрсөлдөгч болох Раднаасэдийг "мөргөж", Говь-Алтайн ганц тойргийг түүнээс ийнхүү булаан авлаа. 

- УИХ-ын гишүүн санаачилга гаргасны төлөө Намын хяналтын хорооноос гишүүндээ шийтгэл оноох, хариуцлага хүлээлгэж болох уу? Раднаасэдээс тойрог булааж авч болно. Гэхдээ намын байгууллага төрийн институци рүү халддаг байж болно гэж үү? МАН-аас 5 жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг авахгүй болсноо дуулсан, МАН-ын боловсролтой, мэдлэг, чадвартай цөөн гишүүний нэг Раднаасэд ингэж хариу мэдэгдлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
amar yalgaa baigaa: toriin intitut,namiin baiguul**** ruu dairdag jishig eronhiilo****in songuulias ehelj dovtolgood boditoor songodog togs togoldor helbereer ni Oyun-Erdene heregjuulj toriin ordon dah ih hurliin tanhimd tanhairch ih hurliin dargiig sandlaas ni chirhiig zavdsanaar ard tumnii nuden deer bielelee olson bi;lee. Toriin ordond negnee tsohij unagaah jishgiig MAN-iin darga Uhnaagiin Hurelsuh heden jiliin omno uildej toriin ordond herhen tanhai balmad baihiin ulger duurailal bolsnoor sandal suudlaas chirehees irgeljilj saya negnee unagaj alind ni hureh hemjeen l yavj baina. Tsaashdaa hediig tsaash haruulahiig helj medehgui ee 2019-05-18
setgeliin hoorol oo gej :Ene namd namiin ajliin medleg tursh****tai, namiin zohion baiguulalt meddeg hun baihgui, hun gutegdeg,har PIAR=aar garshsan, zoodonch geed huuchin tsagaar bol muu muuhaigiin jishig bolson nohodoor duursen baina. MAN- ni suheer ehleed suheer duusah tavilantai yum bailgui dee. Iim baisnaas tarsan ch deer dee.100 jiliinh ni oigoor Hurelsuh orshuulgiin esloliig es tortei hiichih dee 2019-05-19
Зочин:Хулгайч нарын аль нь ч монгол улсад хэрэггүй гэдгийг сонгогчид минь ухаараасайдаа. 2019-05-20
зочин:Юун Амарбаясгалан бэ? Яасан ч ханаж чаддаггүй юм. Бүгдээрээ дараагийн сонгуульд энэ хоёр намын гишүүн хүнийг огт сонгохгүй л байя л даа. Бид уг нь тэгж чадах ганц боломж чинь сонгууль ш дээ 2019-05-22
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?