ПРИУС МАШИН АЙЛЫН ХАШАА МӨРГӨЖ 3 ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ

2019-05-20  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж халтиргаа гулгаатай байна. 

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал бямба гаригт 23 цагийн орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 5 дугаар хороо Баянхошууны замд T.PRIUS маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын 3 хүнд гэмтээсэн осол гарчээ. Тухайн айлын иргэд бүгд хүнд гэмтсэн бөгөөд ГССҮТ рүү хүргэгдсэн байна.

Мөн ням гаригт 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 15 дугаар хороо Их Монгол гудамжинд N.Murano маркийн автомашин явган зорчигч 4 настай, эрэгтэй Д-г мөргөж гэмтээсэн байна. Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.  

Тус албанаас урин дулааны улирал ирж мотоциклийн осол хэрэг ихээр бүртгэгдэж хүний амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Мотоцикл 2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт мотоциклийн худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хамгаалалтын малгайн хамт худалдан борлуулах талаар хамтран ажиллаж, мотоциклд улсын дугаар олгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд 2019.05.22-ны өдрөөс 2019.06.22-ны өдрийн хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?