АН-ЫН УРИЛГЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭХ ИЗНН

2016-04-19  

ИЗНН ядарчээ. Дарга нь ч туйлджээ. Олон жил сонгуульд намаа авч орсон тул нуруугаа авахуулжээ гэж хэлж болно. Ганц хоёр суудлаас хэтэрдэггүй ийм нэг намтай. Дотооддоо зөрчил ихэссэн нь намын удирдлага, даргынх хүч хөдөлмөрийг сорсон гэж үзэж болох. Аргагүйн эрхэнд, гишүүдийнхээ шаардсаны дагуу намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаа солилоо. Энэ сонгуулиас хүлээх зүйл бага.

ХҮН гээд нам, Тусгаар тогтнол-эв нэгдэл гээд өөр нам бас гараад ирлээ. Ядахдаа нэг нам нь бас эмэгтэй даргатай, тэр нь мөн УИХ-ын гишүүн, өөртэй нь ижил. С.Оюун болон түүний намын өнгө өдрөөс өдөрт бүдгэрч, бусдаас ялгарах тодрох юмгүй боллоо гэж үзэх хэсэг олон болжээ. Түүний эцсийн найдвар бол АН.

Ардчилсан Намд чирэгдвэл, энэ сонгуулиар ганц нэг суудалтай болох юм. Тэгвэл, улсын их хуралд суудалтай намыг дараагийн даргад хүлээлгэж өгвөл нэр төрийн асуудал юм.

 

 

Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?