МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм анх 1925 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан 05 дугаар сарын 22-ны өдрийн 11:00-16:00 цагийн хооронд Их жанжин Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.
ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнийг дагаж гарсан жолооч бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой журмуудыг сурталчлан хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх юм байна. Мөн гадна жолооны үнэмлэх хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болж солиулах, хугацаа дууссан үнэмлэх сунгах захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүлнэ. Иргэд та бүхэн өргөнөөр оролцоорой.
ТЦА