З.ЭНХБОЛД, СУМИТРА МАХАЖАН НАР ХСҮТ-Д АЖИЛЛАНА

2016-04-19  

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажаны нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.

Парламентын дарга нар 15.00 цагт Хавдар судлалын төвд ажиллан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцох юм.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?