ОРОН НУТГИЙН ЗАМД ХУРД ХЭТРҮҮЛСНЭЭС ҮҮДЭН ОСОЛ ИХЭЭР ГАРЧ БАЙНА

2019-05-24  

Урин дулаан цаг ирж орон нутаг зорих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр осол ихээр бүртгэгдэж байна. Тухайлбал :

Өнгөрөгч 5-р сарын 21-ний 07.55 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-өндөр сумын 1-р багийн Сахрын рашаан” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 22 км-т/ асфальтан замд амины Toyota Estima маркийн автомашин нь онхолдож зорчигч 38 настай эмэгтэй “С” нас баржээ.

5-р сарын 22-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р баг /35 зөрлөгийн хойш 16 км-т/ асфальтан замд амины Toyota Wish маркийн автомашин онхолдож, зорчигч БНХАУ-ын иргэн “Ж” нас барсан.

5-р сарын 23-ний мөн өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3-р баг “Дөхөм” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 90 км-т/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 52 настай эрэгтэй “Л” нас барсан хэргүүд бүртгэгдсэн байна. Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 0.9 хувиар, ослын шинжтэй дуудлага 0,94 хувиар тус тус өссөн байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?