НИЙСЛЭЛИЙНХЭНИЙ НОГООН БАЙГУУЛАМЖИД ГАР ДҮРЭХ “НОМИН“-ГИЙН ШУНАЛ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?

2019-05-27  

Arslan.mn

Байсгээд л иргэд газрынхаа төлөө хонон өнжин тэмцдэг дүр зураг Хан-Уул дүүрэгт хэвийн үзэгдэл болов. Хамгийн үнэтэй дүүрэг гэгддэг Хан-Уулд бизнесийнхний шүлс, нүд ороогүй газар олддоггүй. 

Ямар сайндаа нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг хүртэл нөхдүүд халаасандаа хийчихсэн байдаг гэж бодохоор иргэд нь тайван унтаж амарч чадахгүй бухимдах нь зайлшгүй. Нийслэлийг нийтийн эзэмшлийн газрын маргаан эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй туллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны урд талд ногоон байгууламж бүхий газарт “Номин Холдинг” ХХК барилга барих гэж улайрч байна гэх мэдээлэл иргэдийг бухимдуулж байна.  Улмаар оршин суугч иргэд ногоон байгууламжыг сүйтгүүлэхгүй, цэцэрлэг хэвээр нь авч үлдэхийн тулд эсэргүүцлээ илэрхийлэн, шөнө жижүүрлэн хонож байгааг эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү ногоон байгууламжаа хэвээр нь авч үлдэхээр тэмцэж буй зарим иргэд болон 16 дугаар байрны СӨХ-ийн даргын гар утсанд гэр бүл болон амь насанд нь заналхийлсэн мессеж ирсэн тухай тэд өөрсдийн facebook хуудастаа мэдээлсэн байна. Тухайн мессеж илгээсэн дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ.

Arslan.mn

Харамсалтай нь, иргэдийн газар нутгаа хамгаалах гэсэн туйлын хүсэл доор өрнөдөг ийм тэмцэл үр дүнгээ төдийлөн өгөхгүй албан тушаалаар хэрсэн эрх мэдэлтнүүдийн талд жин дарах болсон нь X хорооны иргэдийн тэмцлээс шууд харагддаг. Тэгвэл газар, нутаг, ногоон байгууламж бүхий талбайгаа хамгаалсан иргэдийн энэ удаагийн эсэргүүцэл хэрхэхийг Хотын дарга С.Амарсайхан мэдэх болчхоод байна.

Arslan.mn

“Номин” реалтор ХХК-ийн тус талбай дээр эхлүүлэх 2,194 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай босох “120К” төслийн ажил хэдийн эхэлсэн бөгөөд хэд хэдэн газарт хүнд машин механизмын шанага тавьж хөрсийг нь хуулаад эхэлжээ. Ойр орчныхоо байгалийн гэрлийг шууд хааж хүүхэд багачуудын тоглох, салхилах, амрах талбайд халдсан энэхүү газрын дээрмийн ажлаа “Номин”-гийнхон хамгаалагчдын хүчин дор эхлүүлжээ. Аргаа барсан иргэд гурван цагаар ээлжлэн майхантай харуулд гарч шөнөдөө залуус нь нэгдэж талбайгаа аврахаар ийнхүү гурван өдөр гурван шөнийг тэмцэж өнгөрүүллээ. Бизнесийн томчууд болгоны нүд, шүлс унаж байдаг гэж хэлж болохуйц нийслэлийг хэрсэн газрын наймаа эхнээсээ ил болж холбогдогч этгээдүүдээс хариуцлага нэхэж болохуйц нөхцөл байдлыг бий болгов.

Өнөөдрийн байдлаар “Номин”-гийн иргэдээс дээрэмдэж буй газрын хэмжээ дахин өсч 2,194 м/кв болж ахьсан нь ямар эрх мэдэл үйлчилснийг иргэд гайхаж байна. Мөн нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нарыг энэхүү маргаанд буруутгав. Үүнтэй холбогдуулан  Мөн Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд хүсэлт гаргаж “Ногоон байгууламж бүхий газрыг одоогийн байгаа төрхөөр нь авч үлдэх хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн юм.

Хүсэлтэд “Иргэдээс ирсэн гомдлын дагуу “Номин холдинг” ХХК-д олгосон 2,194 м/кв газарт орон сууц барих зөвшөөрлийг цуцалж одоогийн ногоон байгууламж хэвээр нь үлдээхийг хүсье” гэжээ.

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?