Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна.
Хуралдааны даргалагчаар ҮХЦ-ын дарга Одбаяр, гишүүн Солонго, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар болон өргөдөл гаргасан Судлаач Ганхуяг, Ууганбаяр нарын 5 хүн оролцож байна.

Хуралдаан болж байх үеэр ҮХЦ-ын гадна эмэгтэйчүүд бандааштай жагсаал зохион байгуулж байна. Тус жагсаалд АН, МАХН гишүүд дэмжигчид оролцож байгаа бөгөөд тэд хүчирхийлэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэжээ.
Хэнтий аймгийн 42-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчээр Н.Энхбаяр, АН-аас Ж.Оюунбаатар нар өрсөлдөхөөр болсон.
ҮХЦ-ын хуралдааны дараа МАН шийдвэр яах эсэх нь тодорхой болох юм.


О.НОМИН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна