“БЯЦХАН ЗОРЧИГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ 1 САРЫН ХУГАЦААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-05-28  

Тээврийн цагдаагийн албанаас бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд 2019.05.22-ны өдрөөс 2019.06.22-ны өдрийн хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулж, бага насны хүүхдийг биеийн өсөлтөд тохирсон зориулалтын хамгаалалтын суудал, бүс богиносгогчийг хэрэглэж тээвэрлэх талаар иргэд олон нийтэд зөвлөмж хүргэж ажиллаж байна.

"Бяцхан зорчигч" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай хамтарч хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, жолооч нарт санамж, сэрэмжлүүлэг бүхий материал тараах ажлыг зохион байгууллаа.

 

 

 

ТЦА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?