ОСОЛДСОН МАШИНЫГ ГАРГАСАН Ч ЖОЛООЧ НЬ ОЛДООГҮЙ БАЙНА

2019-05-29  

Тавдугаар сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор "Б" нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна.

Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гарган ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид газар дээр нь ажиллаж байна.

2019 оны 05 дугаар сарын 28-ны 21:00 минутын байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан бөгөөд операторыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

 

 

Д.ТУУЛ / СЭЛЭНГЭ АЙМАГ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?