ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛБАЛ ХАРИУЦЛАГА НООГДУУЛНА

2019-05-30  

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2019-2023он)” Тээврийн цагдаагийн албаны 2019 оны үйл ажиллагааны төвөвлөлтийг хэрэгжүүлэх Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх  зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 219 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 1.9 хувь, нас баралт 2 дахин, гэмтсэн хүүхэд 93.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Үйлдэгдсэн зам тээврийн ослын 65.7% хувь нь нийслэлд, 34.3% хувь нь орон нутагт гарч, ослын улмаас гэмтсэн хүүхдийн 57.2 хувь нь нийслэлд, 42.8 % хувь нь орон нутагт бүртгэгдэж, амь насаа алдсан хүүхдийн 92% хувь нь орон нутгийн замд тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас, нийслэлд гэмтэж бэртсэн 109 хүүхдийн 92 нь буюу 81% хувь нь явган зорчигч хэлбэрээр гарцгүй газраар, ганцаараа  замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж амь нас нь хохирсон байна.  

Ийм учраас тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэсэн жолооч, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын  албан тушаалтан нарыг хяналт шалгалт зохион байгуулан илрүүлж тодорхой хугацаагаар  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн сургалтад хамруулах, зөрчлийн бүртгэлийн санд бүртгэж эхний ээлжинд анхааруулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд хүндэт эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхнийг 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хууль, дүрмэнд заасны дагуу заавал харгалзах хүнтэй оролцуулах, харгалзах хүн нь хүүхдийг  хөтөлж /үүрэх, тэврэх/  тээврийн хэрэгсэлд тээвэрлэх үедээ биеийн өсөлтөд тохирсон хамгаалалтын суудал, хамгаалалтын хэрэгслэл,болон суудлын бүсийг зохих дүрэм журмын дагуу зөв хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?